Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн төлөө хамтдаа Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн төлөө хамтдаа

БИДНИЙ ТУХАЙ

2026-03-17

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэхь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 

 

Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ  нутгийн өөрийн  удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах зарчмыг  баримталж нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын  асуудлыг  бие даан зохион байгуулж, үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан  ажилладаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын хөгжлийн бодлогыг тодорхойлон мал аж ахуй, газар тарилангийн салбарыг  хөгжүүлэн ард иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах зорилго дэвшүүлсэн.  

Хурлын тасралтгүй, байнгын үйл ажиллагааг хангаж, Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэж, санал, дүгнэлт гаргах, Хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий дараах хороодыг байгуулан ажиллаж байна.

  1. Хууль эрх зүй, Нутгийн удирдлагын хөгжлийн хороо
  2. Эдийн засаг, дэд бүтэц хөгжлийн хороо
  3. Нийгэм, хүний хөгжлийн хороо
  4. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо
  5. хүний эрх, ёс зүй, өргөдлийн хороо хороо

 

 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

                              /2024-2028/

  1. Жигжидсүрэнгийн ДАШЖАМЦ                     МАН   1 дүгээр тойрог,Зөөлөн баг, Сумын ИТХ-ын дарга
  2. Сүмбэнбаатарын СҮХЧУЛУУН                     МАН   1 дүгээр тойрог,Зөөлөн баг
  3. Цагаан-Өвгөны МЭГЗЭР                               АН   1 дүгээр тойрог,Зөөлөн баг
  4. Наранбаатарын АМАРМӨРӨН                     АН 2 дугаар  тойрог, Өлзийт баг
  5. Ганбаатарын ПҮРЭВДОРЖ                           МАН 2 дугаар  тойрог, Өлзийт баг    
  6. Амарсанаагийн ЭНХБАЯР                            АН 2 дугаар  тойрог, Өлзийт баг
  7. Бат-эрдэнийн МЯГМАРЖАВ                         МАН 3 дугаар тойрог Бүрээт баг
  8. Түвшинтөрийн ГҮРЖАВ                                 МАН 3 дугаар тойрог Бүрээт баг
  9. Гомбын ГОНГОРБААТАР                               АН 3 дугаар тойрог Бүрээт баг
  10. Энхболдын БАЛЧИНДОРЖ                           МАН 4 дүгээр тойрог Цагаантолгой баг
  11. Нямсүрэнгийн ДАВААЖАВ                            МАН 4 дүгээр тойрог Цагаантолгой баг
  12. Жаргалын АЛТАНСҮХ                                   АН 4 дүгээр тойрог Цагаантолгой баг
  13. Гонгорын ДАШПҮРЭВ                                    АН 4 дүгээр тойрог Цагаантолгой баг
  14. Норовсүрэнгийн НАНСАЛМАА                      МАН 4 дүгээр тойрог Цагаантолгой баг
  15. Норовсамбуугийн ХАТАНБААТАР                 МАН 5 дугаар тойрог Чандган баг, Сумын Засаг дарга

 

            Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

            ИТХ-ын дарга Ж.Дашжамц. Утас: 93014440

            ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг. Утас: 99750307

            Ажлын албаны мэргэжилтэн О.Лувсанчүлтэм. Утас: 89998511

            Цахим хаяг: murun.khural@gmail.com

            Фэйсбүүк хаяг: Хэнтий-Мөрөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10172
8422 / 83%
1076 / 11%
326 / 3%
348 / 3%