2026-03-18
54
Сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн арга хэмжээг удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд МУ-ын Үндсэн хуулиуд, түүхэн замнал, үүрэг ач холбогдол, нэмэлт өөрчлөлт, Үндсэн хуулинд тусгагдсан иргэний эрх, эрх чөлөө, үүргийн талаар олон нийтэд 2026.01.05-01.13-ны хооронд цахимаар сурталчилж мэдээлэл түгээв.
Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн арга хэмжээг нээж сумын ИТХ-ын дарга Ж.Дашжамц үг хэлж “Үндсэн хуулийн үзэл санаа, ач холбогдол”-ын талаар мэдээлэл өгөв.
Иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Үндсэн хуулийн үнэ цэнэ, үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөний ач холбогдол, тэдгээрийн хэрэгжилтийн талаар сургалт, мэдээлэл хийв.
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдөр 16 нас хүрсэн хүүхдүүдээр иргэний андгай өргүүлж сумын удирдлагууд гарын бэлэг гардуулав.
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн болон журамт үүргээ ёсчлон биелүүлсэн иргэн, гэр бүлийг алдаршуулж хүндэтгэл үзүүлэв.
Үндсэн хуулинд тусгагдсан Иргэниий үндсэн болон журамт үүргээ ёсчлон биелүүлсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэх ажлын хүрээнд Эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлж цэргийн албаа хаасан Бүрээт багийн иргэн Ц.Молор, Өлзийт багийн иргэн О.Мөнхтамир нарт өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.
Үндсэн хуульд заасан Байгаль орчноо хамгаалах үүргээ ёсчлон биелүүлж бусдад үлгэр жишээ үзүүлэн байгаль орчноо хайрлан хамгаалж байгаа Бүрээт багийн иргэн Т.Бат-Эрдэнэ-ийн гэр бүлийг "Байгальд ээлтэй гэр бүл"-ээр өргөмжлөв.
Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ ёсчлон биелүүлж бусдад үлгэр жишээ үзүүлэн хөдөлмөрлөж байгаа Цагаантолгой багийн иргэн З.Наранбаатарын гэр бүлийг "Хөдөлмөрч гэр бүл"-ээр өргөмжлөв.
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан АИХ-ын депутат Жаргалын Оросоогийн нэрэмжит сумын аварга шалгаруулах “Волейбол"-ын тэмцээн хоёр өдөр амжиллттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд эрэгтэй 8 багийн 65, эмэгтэй 5 багийн 40, нийт 13 багийн 105 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлах эрхэм хүндтэй үйлсэд Мөрөн сумын ард иргэдээ төлөөлөн оролцсон БНМАУ-ын Ардын Их Хурлын 418-р тойргийн депутат, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Жаргалын ОРОСОО шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, дурсамж дурдатгалаасаа хуваалцлаа.
Намтар түүх, дурсамж дурдатгалыг сошиалаар нийтэд түгээж алдаршуулах ажлыг хийсэн.
Сумын ИТХ-ын дарга хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.